TOC

This article has been localized into Mongolian by the community.

Тавигдах шаардлагууд:

Тавигдах шаардлагууд

PHP болон мөн MySQL дээр ажиллаж эхлэхийн тулд тестийг хялбар болгох үүднээс эдгээрийг өөрийн компьютер дээр суулгаж болно. Үүнийг хийх өөр нэг арга бол PHP, MySQL хандалттай вэб хостод төлбөр төлөх явдал боловч ялангуяа өөрийн компьютер дээр туршиж үзэх нь суралцах явцадаа ажиллахад илүү хялбар байдаг. Үүнийг суулгах нь " дээр үеэс" хамаагүй хялбар болсон бөгөөд дараах бүлгүүдийн дагуу 10-20 минутын дотор та бүгдийг нь суулгаж, ажиллахад бэлэн болгох хэрэгтэй

Энэхүү заавар нь таныг Microsoft Windows - ын машин дээр ажиллаж байгаа гэж үзэж байна. Хэрэв тийм биш ч гэсэн та кодчилолтой холбоотой бүх нийтлэлийг ашиглах боломжтой юм, учир нь тэдгээр нь үйлдлийн системд зориулагдаагүй болно. PHP-г компьютер дээрээ суулгах тухай дараах бүлгүүд зөвхөн Windows-д зориулагдсан болно. Цааш нь үргэлжлүүлэн уншина уу.

Хэрэв та PHP-ээс өөр хувилбар хайж байгаа бол ASP.NET MVC-ийг туршиж үзээрэй. Razor- ийн бичиглэл нь PHP-ийн бичиглэлтэй маш төстэй боловч C # хэлний хэлбэрийг агуулсан байдаг. Энэхүү Razor syntax cheat sheet -ийг шалгаж үзээрэй.


This article has been fully translated into the following languages: Is your preferred language not on the list? Click here to help us translate this article into your language!